Японы ард түмэнд хандив өргөв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Японы ард түмэнд хандив өргөв

Гамшигт өртөөд байгаа Японы ард түмэнд хандив өргөх хөдөлгөөн үргэлжилсээр байна.  МУИС 26 сая, МҮОНРТ 8 сая, МХЕГ 36 сая, Багануур ХК 20 сая, УБЦТС ХК 24 сая төгрөгийн хандив өргөснөө өнөөдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод хүлээлгэн өглөө.  

Энэ сарын 11-нд Япон улсад хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь нас эрсэдсэн, олон хот суурин сүйрч үгүй болсон. Энэ явдал болсноос хойш хоёр цагийн дараа Монгол Улсын Засгийн газар, холбогдох байгууллагууд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар ард түмэндээ хандаж Японы ард түмэнд туслах дэмжих уриалга гаргасныг дэмжиж хандив өргөсөн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад Шадар сайд М.Энхболд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ.   

Өнөөдрийн байдлаар 700 орчим байгууллага 2 тэрбум орчим төгрөгийг Японы ард түмэнд хандивлаад байна. Үүний зэрэгцээ ноосон хөнжил, дулаан хувцас, бээлий зэрэг хандивын барааг илгээгээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж