Улс орнуудын ядуурлын тухай мессеж

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Улс орнуудын ядуурлын тухай мессеж

Дэлхийн банкны тодорхойлсноор 1980 оноос хойш Ойрхи Дорнод болон Хойд Африк бусад бүсэд ч хүн амын дундаж наслалт (12.2 жил) нэмэгдсэн байна.

Өмнөд Ази  энэ үзүүлэлтээр хоёрдугаарт  (9.6 жил), Латин Америк (8.9 жил) гуравдугаарт, Зүүн Ази (8.1 жил) дөрөвдүгээрт орж байна. Харин улс төрийн хямралын халуун цэг Йемен болон Энэтхэгт  1990 оноос хойш урт наслалтын үзүүлэлт буурсан аж. Гол шалтгаан нь эрүүл мэнд болон амьжиргааны өртөг буурсных юм.  Харин Ази, Африк, болон Латин Америкын дийлэнх орнууд үгээгүй ядуу хэвээр байна. Дээрх орнуудад одоо ч эм, вакцин, цэвэр усны тусламж хэрэгтэй байгаа аж.  Хамгийн чухал нь тэдгээр ядуу орны иргэд  өвөг дээдсээсээ илүү боловсролтой, мэдээлэл авах боломжтой, бас төр засгаас нийгмийн үйлчилгээг сайжруулахыг шаардах эрхтэй. Хорин жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөгийн хүмүүс  дор хаяж ардчилалтай төстэй улс төрийн системтэй улс оронд амьдарч байна. Ердөө 40 жилийн өмнө Швейцарид эмэгтэйчүүд сонгууль өгөх эрхгүй байсан.  Гэсэн хэдий ч зарим улс орнуудад хүн амын дундаж наслалт 45 хүрэхтэй үгүйтэй  байгаа аж. Чулуун зэвсгийн үед хүний дундаж наслалт 34 байсан гэсэн судалгаа бий.  Одоогоос 60 жилийн өмнө эрүүл мэндийн эмчилгээ үйлчилгээ хангалттай сайн биш байсан нь нярайн эндэгдэл их гарах шалтгаан болж байжээ. Африкын хамгийн ядуу орны иргэдийн дундаж наслалт  МЭӨ үеэс ердөө 10 жилээр нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.  Хүн амын дундаж наслалт доогуур байгаа  гол шалтгаан нь орчин үеийн тахал буюу ХДХВ  вирусын халдвар юм.

Сүүлийн хорин жилийн хугацаанд Африкын хүн ам асар хурдацтай хөгжиж байгаа ч Азийн өсөлттэй харьцуулахад юу ч биш аж.  2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа баян орнуудын эдийн засаг аажмаар өсч эхэлсэн бол ядуу орнууд хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тулгараад байна. Японы байгалийн гамшиг дэлхийн эдийн засагт хүндээр тусч байгаа энэ үед Засгийн газруудаас бодит арга хэмжээ авахыг шаардаж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж