Дижитал телевизийн сувгийн рекордер гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Дижитал телевизийн сувгийн рекордер гарчээ

Америкийн Колорадо мужид байрлалтай Echostar компани хамгийн сүүлийн үеийн дижитал телевизийн сувгуудыг бичигч “HDS-600RS” дүрс бичлэгийн хураагуурыг бүтээжээ. Энэхүү хураагуурт Freesat болон SlingPlayer-ийг суурилуулж өгсөн тул хэрэглэгчид өөрсдийн iPad, iPhone болон Android үйлдлийн системтэй хэрэгслүүдээр хураасан бичлэгүүдийг үзэх боломжтой юм.
Түүнчлэн HDS-600RS  нь 500GB-ийн санах ойн багтаамжтай, хоёр төрлийн суваг хүлээн авагчтай, SD контент хувиргагчтай тул энтертайнментийн бүх төрлөөр ашиглах боломжтой ажээ. Харин бусад онцлогуудын тухайд гэвэл USB2.0, 2x RF оролтууд болон Ethernet, Scart, HDMI холболттой юм байна. Echostar компани бүтээгдэхүүнүүдээ танилцуулах, сурталчлах, хэрэглэгчдийг мэдээллээр хангахын тулд өөрийн бүтээгдэхүүний тусдаа вебсайт /www.myechostar.com/-тай болж байгаа ба уг сайтаас хэрэглэгчид тус компаний шинэ бүтээгдэхүүний үнэ, худалдаанд гарах товыг мэдэх боломжтой юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж