Налайхын уурхайг хаах шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Налайхын уурхайг хаах шаардлагатай гэв

Налайх дүүргийн нүүрсний уурхайд нүүрс олборлогч иргэд амь насаа алдах явдал олонтаа гарч байна. Үүнтэй холбогдуулан Налайхын уурхайг хаах саналыг Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас гаргаад байгаа аж. Учир нь аж ахуйн нэг­ж, иргэдийн нүүрс олборлож буй  бичил уурхайнууд стандартын шаардлага, аюулгүй байдлыг огт хангаагүйгээс хүний  амь  эрсдэж буйтай холбоотой. 

Тухайлбал энэ сарын 15-ны өдөр Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэр "Цагаан ташаа" ХХК-ийн талбайд осол гарч нүүрс олборлолт хийж байсан зургаан хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.  НМХГ-ын хийсэн судалгаагаар сүүлийн долоон жилд 204 осол гарч, 99 иргэн амиа алдаж, 34 хүн хүндээр бэртэж, 71 хүн хөдөлмөрийн чадва­раа алдсан гэх тоо гарчээ. Түүнчлэн цаашид Налайхын уурхайн амуудад бэхэлгээ хийсэн ч нурах аюултай аж. Одоогийн байдлаар уурхайн гүнд гал гарсан нь төмөр зам нурах, өндөр хүчдэлийн шугамд нөлөөлөх аюултай тул хаах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага үзэж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж