
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрбээр Монголд ажиллахаар ирээд сар гаруйн хугацаа өнгөрсөн бөгөөд сэтгүүлчидтэй нүүр тулан ууулзсан анхны тохиолдол энэ байв. Элчин сайд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлаас баталсан Хятад улсыг хөгжүүлэх XII таван жилийн төлөвлөгөөний гол зорилтууд болон Хятадын хөгжлийн өнөөгийн байдал ба зорилт, Хятад-Монголын харилцааны сэдвүүдээр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Өмнөд хөрш БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө өнгөрсөн оны сүүлээр дэлхийд хоёрдугаарт оржээ. Хэдий тийм ч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 100 орчим орны дараа орсон аж. 1,3 тэрбум хүн амд хуваахад тийнхүү хойгуур байр эзлэхэд хүрдэг байна. Иймд БНХАУ нь хөгжиж буй орон хэвээрээ байгаа хэмээн Элчин сайд мэдэгдлээ.
Д.ОЮУН