Сагсан бөмбөгийн тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн тэмцээн болж байна

Жил бүр “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийг төгсөгчдийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Анх 1997 онд зохиогдож байсан тэмцээн 15 дахь жилдээ зохиогдож байна. Тухайн төгсөлтөөс спортын тэргүүний анги хамт олон энэхүү тэмцээнээ зохион байгуулдаг заншлаар энэ удаад Ч.Оюун-Эрдэнэ багштай 11-3 ангийн хамт олон сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүллээ. Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний бие бялдрыг хөгжүүлж, авъяас чадварыг тодруулж, төгсөгчдийн нэрэмжит шилжин явах цомын эзнийг шалгаруулах юм. 11-3 ангийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 12 бүлгийн 150 гаруй хүүхдүүд оролцож, нийтийн биеийн тамир, их спортоор өрсөлдөж байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж