
Иерусалим хотын төвд энэ лхагва гаригт гарсан дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 20 орчим хүн шархаджээ.
Түргэн тусламжийн газрын шуурхай мэдээгээр амь үрэгдэгсдийн тоо тогтоогдоогүй ба 25 хүн шархадсан байна. Тэдний 15 нь хүндхэн шарх авчээ.
Цагдаагийн мэдээгээр автобусны буудалд тавигдсан тэсрэх төхөөрөмжийг алсын удирдлагаар дэлбэлсэн байна.