Сурах бичгийг хоцроохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Сурах бичгийг хоцроохгүй гэв

Ерөнхий боловсролын сурах бичиг энэ жил асуудал үүсгэхгүй гэнэ. Хичээлийн шинэ жил эхлэхэд ерөнхий боловсролын сургуулийн сурах бичиг гарах ёстой  хугацаандаа гарахгүй,  хоцорсноос сурагчид,  эцэг эхчүүдэд багагүй хүндрэл учруулдаг.  Энэ асуудлыг  шийдвэрлэх зорилгоор 2009 оноос судалгаа хийж энэ жил сурах бичиг шинээр зохиох, хэвлэх ажлыг эрт шийдвэрлэх зорилгоор  гуравдугаар сарын 11-нд  ном хэвлэх тендер зарлагджээ. Тендерийг ирэх сарын 11-нд дуусгах бөгөөд зургадугаар сард 2011-2012 оны ерөнхий боловсролын сургалтанд ашиглах номыг хэвлэн гаргах аж. БСШУЯ-ны мэргэжилтэн Г.Батбаатар хэлэхдээ “Сурах бичгүүдийг эрт хэвлэн гаргах ёстой. Тиймээс энэ жил зохиох, хэвлэх тендерийг эрт зарласан. Бүх ном зохиогдож бэлэн болсон. Хэвлэлтэд нийлүүлэх тендерийг зарласан. Есдүгээр сард сурах бичгийн асуудал гарахгүй” гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж