
“Ажил олоход бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” туршилтын хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Энэхүү хөтөлбөрийг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас ажилгүйдэл, ядуурал ихтэй Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт туршилт хийж байгаа бөгөөд үүний эхлэлийг өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт тавьжээ. Энэхүү хөтөлбөр нь 900 өрхийн нэгээс дээш гишүүн болон бусад бүлгийн нийт 3000 гаруй иргэнийг ажилтай, орлоготой болгохыг зорьж байгаа гэнэ. Эдгээр хүмүүст хорих ангиас суллагдсан, хүүхдийн асрамжаас 18 нас хүрээд гарч байгаа, мэргэжилгүй 25 хүртлэх насны залуус, хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн эцэг эх гэх мэт иргэдийг хамруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн хүрээнд ажил, орлоготой болгохоос гадна бичиг баримтгүй иргэдийг бичиг баримттай болгох аж.
Ш.Чимэг