Өдөрт тогтмол 500 дуудлага ирдэг

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Өдөрт тогтмол 500 дуудлага ирдэг

Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд өнөөдөр 08:00-13:00 цагийн хооронд 75 дуудлага ирүүлжээ. Дуудлагын дийлэнх хувийг хавар болж буйтай холбоотойгоор архаг хууч өвчин, зүрх судас өвдлөө гэх дуудлага эзэлж байгаа гэнэ. Яаралтай түргэн тусламжийн төвийн ээлжийн жижүүр Б.Дариймаагаас сүүлийн өдрүүдэд ачаалал ямар байгаа талаар тодруулахад “Өнөөдрийн хувьд 11 автомашин, 11 их эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үдээс өмнө 75 дуудлага ирсэн. 16:00 цаг хүртэл дунджаар 200 орчим дуудлага өдөр тутамд хүлээж авдаг бөгөөд 16:00 цагаас хойш шөнийн 00:00 цаг хүртэл ерөнхийдөө ачаалал ихэсдэг. Өдөртөө тогтмол 500 дуудлагатай өнждөг. Өдрийн замын ид ачааллын цагаар ихэнх яаралтай дуудлагууд ирдэг болохоор хугацаа алдах, хүний амь нас хохирох зэрэг тохиолдлууд гардаг. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар түргэн тусламжийн машинуудад зам тавьж өгч байгаасай л гэж хэлмээр байна” гэв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж