Тооллого хөгжлийн төлөвлөлтийн суурь мэдээлэл болдог

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Тооллого хөгжлийн төлөвлөлтийн суурь мэдээлэл болдог

Таван жилд нэг удаа явуулдаг аж ахуйн нэгжийн тооллогын талаар Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хийсэн юм. Аж ахуйн нэгжийн тооллого нь манай улсын эдийн засгийн цар хүрээ, бүрэлдэхүүн, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, улс орны болон бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг бий болгох өндөр ач холбогдолтой гэнэ.
Тооллогоор өмчийн бүх төрөлд хамрагдах аж ахуйн нэгжийг хамруулах бөгөөд тооллогыг дөрөвдүгээр сарын 15-аас тавдугаар сарын 15 хүртэл хийнэ. Ерөнхийдөө бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа гэнэ. Өмнөх онуудад жил бүр статистик тооллого бүртгэлийг явуулж байсан ба өнгөрсөн онд л гэхэд 72933 аж ахуйн нэгжийн мэдээлэл авсан байна. Эдгээрээс 40 орчим мянга нь байнгын үйл ажиллагаа явуулдаг бол үлдсэн нь түр үйл ажиллагаагаа зогсоосон, бүрмөсөн зогсоон, эсвэл үйл ажиллагаа нь эхлээгүй компаниуд ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж