
Энэ удаад багийн удирдлагууд болон Засгийн газрын хооронд телевизийн орлогын талаарх асуудал гарчээ. Лигийн зүгээс Испанийн Засгийн газартай долоо хоног бүр телевизээр дамжуулах нэг тоглолтын үнийн дүн дээр тодорхой хэлцэлд хүрээгүй байгаа гэдгийг мэдэгдсэн байна. Багууд Засгийн газраас телевиз болоод лиг хоорондын харилцааг хуулийн хүрээнд зохицуулж өгөхийг хүсч байгаа юм.
Иберийн хойгийн улсын лигийн багууд Англи, Италийн лигийн багуудын адилаар тоглолт дамжуулах телевизүүдийн орлогын хувиас тдорхой хэсгийг авах хүсэлтэй байгаа гэнэ.
Тоглолт цуцлагдлах нь тодорхой болсон тус өдрүүдэд хоёрдугаар дивизионы тоглолтууд ч мөн цуцлагдаж байгаа аж. Харин дээд лигийн тоглолтууд дунд лигийг тэргүүлэгч “Барселона”-гийн гуравдугаар байрт бичигдэж байгаа “Вильярреал”-ын талбайд хийх тоглолт мөн “Реал Мадрид”-ын тоглолтууд цуцлагдана.