Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Инфляц буурчээ

Монголбанкнаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Өнгөрөгч хоёрдугаар сарын ханшны байдлын талаарх мэдээллийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Валютын газрын захирал Р.Дэлгэрмаа нар өгөв.
Хэвлэлийн бага хурлын үеэр дуулгасан хамгийн таатай мэдээ нь инфляци өмнөхөөс бага зэрэг буурсан тухай байлаа. Инфляц Улаанбаатар хотод 11 хувь, орон нутагт 10,9 хувь байсан нь дунджаар 11 хувь гэсэн үг юм. Тэгвэл гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан сөрөг мэдээлэл анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ ихэсч гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах болжээ. Импорт нь ирээдүйд манай улсын экспортыг дэмжих бүтээгдэхүүн юм байна.
Мөн энэ дашрамд Засгийн газарт хандсан нэгэн сэргэмжлүүлгийг дэд ерөнхийлөгч Н.Золжаргал хэлсэн нь Замын-Үүдийн боомт энэ хавраас эхлээд ачааллаа даахгүй болох нь. Ачаа эргэлтийн улирал эхэлж байгаа учраас тус боомтын ачаалал хэтэрч хэдэн жилийн өмнөх алдаа давтагдаж болзошгүй байна гэлээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж