
АНУ-ын эдийн засагчид үнэ нь үргэлж хувирч олон ааш гаргаж байдаг түүхий нефтийн хэрэглээг байгалийн хийгээр орлуулах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
АНУ-ын газрын тосны аварга корпораци ExxonMobil (XOM) болон Chevron (CVX) ч мөн байгалийн хийг эрчим хүчний ирээдүйн найдвар гэж үзэн найдлага тавьж, байгалийн хийн салбарт асар өргөн хүрээтэй хайгуул, шинжилгээ хийж байгаа аж. АНУ өөрийн байгалийн хийн нөөцөд найдаж байгаа бөгөөд энэ жилээс Пенсилвани, Нью Йорк болон бусад мужуудад 70-аад өрөмдлөг хийжээ.
Газар доорх байгалийн хий нь эрчим хүчний асар их нөөц болох боловч олон бэрхшээлийг араасаа дагуулах аж. Байгалийн хий гаргаж авахад аюулгүй ажиллагаа, байгаль орчны асуудлуудыг нарийн судалж байна. Хэдэн мянган метр сунаж тогтсон хадан хясааг өрөмдөж, бутлахад карбон диоксид ихээр ялгарч, усыг бохирдуулдаг аюултай юм. Гэсэн ч байгалийн хийг Америкчууд ирээдүйн эрчим хүчний найдвартай, цэвэр, бас мэдээж хамгийн хямд эх үүсвэр гэж үзэж байгаа аж.