Apple онлайн захиалгаа хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Apple онлайн захиалгаа хойшлуулжээ

Өнгөрсөн долоо хоногт Apple корпорацийн хувьцаа долоон хувиар буурчээ. Японы хямрал Apple-ийн асар том үйлдвэрлэл, үнэт цаасны гэнэтийн уналтад нөлөөлөв үү гэсэн айдас бий болжээ. Учир нь Apple-ийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн iPad 2 гараас гар дамжин худалдаалагдаж, маш богино хугацаанд эрэлт нь өссөн билээ. Харин ажиглагчид   Apple-д туслах эд анги төхөөрөмж нийлүүлдэг Японы хангамж саатсан нь бусад бүтээгдэхүүний худалдаанд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм. Гэвч  Apple-ийн хөрөнгө оруулагчид  ирэх саруудад iPad 2 зэрэг бүтээгдэхүүний эрэлт ихэсвэл шүүмжлэлд өртөнө гэж үзэж байна.  Даваа гаригт  Apple-ийн хувьцаа дахин өсч 2.5 хувь болсон бол  мягмар гаригт 0.56  хувь болжээ.  Apple – тай адил бусад компаниудад ч мөн Японы хямрал нөлөөлөх эрсдэл байгаа аж.  Компьютер болон цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч томоохон компаниуд Японы нөхцөл байдлаас шууд болон шууд бус хамааралтай юм. Apple-ийн бүтээгдэхүүний эрэлт ихсэх тэр үед iPad болон iPhone, -ийг гаргасан нь ихээхэн амжилт авчирсан билээ.  “Японы айдас Apple-д нөлөөлж байна. Бүтээгдэхүүний бусад эд ангийг үйлдвэрлэдэг Японы компаниудын хангамж  цаашид ч саатаж болзошүй” гэж зах зээлийн шинжээч Piper Jaffray ярьжээ. Японы  хямрал тус корпорацийн үйлдвэрлэл, худалдаанд хэдий хэмжээний хохирол учруулсныг тооцоолох шинжлэх ухаанаас ч илүү нарийн төвөгтэй аж. Учир нь технологийн компаниуд бүтээгдэхүүний эд ангийг хаана үйлдвэрлэдэгээ маш нууцалдаг. iPhone болон iPad-ын хамгийн чухал эд ангийн нэг болох 300 мм-ийн хагас дамжуулагч ялтасыг л гэхэд Японы хойд хэсгийн  Ширакава дахь Шин- Эцүй үйлдвэрт үйлдвэрлэдэг байна.  Тус үйлдвэр технологийн үйлдвэрлэлд хагас дамжуулагч ялтасын 15 хувийг дангаараа бүтээдэг. Эндээс Apple-ийн үйлдвэрлэл маргааш яах бол гэдэг асуулт гарч байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Apple-ийн гол эд анги нийлүүлэгч    IHS iSuppli  таван  төрлийн эд ангийн хангамжид саатал гарч болзошгүйг мэдэгдсэн байна. Тус компани флаш диск, санагч ойн ялтас, цахим луужин, баттерей, болон мэдрэгч дэлгэцийг үйлдвэрлэдэг аж. Өнгөрсөн долоо хоногт Mitsubishi корпораци үйл ажиллагаагаа түр зогсоосноор  iPhone болон iPad-ын туслах эд анги ялтас нийлүүлэлт зогсох аюул бий болсон юм.  Apple корпораци iPad 2 –ын онлайн захиалгыг зун хүртэл хойшлуулах болсноо мэдэгдсэн байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж