“Амьдралд тэмцэх томьёо” Гэгээн Музад өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

“Амьдралд тэмцэх томьёо” Гэгээн Музад өрсөлдөнө

Хүүхэлдэйн театрт өнөөдөр 15.00 цагт Дорноговь аймгийн Ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө”  театрын уран бүтээлчид “Амьдралд тэмцэх томьёо” жүжгээ толилуулах гэж байна. Тун удахгүй болох гэж байгаа драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза 2010” наадамд орон нутгийн төлөөлөл болон уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа тус театрын хамт олон энэхүү ёс зүйн драмын жүжгээрээ таван номинацид нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдрийн нийгэмд хүүхдийн гэрийн болон сургууль орчны хүмүүжил бүрхэг байгаа учраас тус театрынхан асуудал дэвшүүлэн энэхүү уран бүтээлээ тайзнаа амилуулсан байна.  
Тус Хөгжимт драмын театрын хамт олон өмнө нь “Гэгээн муза” наадамд  их соён гэгээрүүлэгч Д.Урианхай гуайн “Төрөхөөс өмнө, үхэхээс хойно” драмын жүжиг болон Бавуугийн Лхагвасүрэнгийн “Улаан тэргэл сар” жүжгүүдээр амжилттай оролцож байжээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж