Бенгазид “Түр засгийн газар” байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Бенгазид “Түр засгийн газар” байгуулагдав

Бенгазид тэмцэл өрнүүлж буй Ливийн Үндэсний Зөвлөлийнхэн өөрийнхөө нэрээ өөрчилж, “Түр засгийн газар” хэмээн нэрлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэн тухай Аль Жазира сонинд мэдээлсэн байна.

Шинэ “Түр засгийн газрыг”  олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Ливийн Үндэсний Зөвлөлийг төлөөлж ирсэн Махмуд Жибрил удирдахаар болсон байна.

Тэрээр Францийн ерөнхийлөгч Николя Саркозитай уулзаж, энэхүү уулзалтын дараа Франц улс Ливийн Үндэсний Зөвлөлийг ливийн ард түмний албан ёсны цорын ганц төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрч, харилцаа тогтоосон билээ.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж