Зиппо бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Зиппо бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна

Зиппо үйлдвэр тамхины асаагуур үйлдвэрлэж эхэлснийхээ 80 жилийн ойг тэмдэглэн 500 сая дахь асаагуураа ирэх онд хийхээр бэлтгэж байгаа ажээ.

Дэлхий нийтийн хэмжээнд тамхинаас гарах хөдөлгөөн эрчимтэй өрнөж, нэлээд шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн тул Пенсильвани дахь Зиппо үйлдвэрийнхэн олонд алдаршсан тамхины асаагуураас гадна бугуйн цаг, хувцас хунар, үнэртэй ус үйлдвэрлэхээр шийдвэрлээд байгаа аж.

Энэ онд Зиппогийн 550 ажилчид 12 сая асаагуур үйлдвэрлэх юм байна. 1990 онд 18 сая асаагуур үйлдвэрлэсэн нь дээд амжилт болж байсан байна. Сүүлийн 10 жилийн турш ямар өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох талаар судалгаа хийж, зиппогийн нэрийн бараа болж чадахаар чанар сайтай, өргөн хэрэглээний цаг, цумк, үзэг, жинс өмд зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэхээр шийдээд байгаа ажээ.
Зиппо нэрийн бараа худалдах дэлгүүрүүдийг нээн ажиллуулах бөгөөд одоогоор Нью-Йоркийн Кеннедийн  нисэх онгоцны олон улсын буудал, хятад, ази, европийн орнуудад дэлгүүр нээхээр төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж