Twitter аюулгүй байдлаа чангатгаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Twitter аюулгүй байдлаа чангатгаж байна

Twitter-ийн гишүүн, жүжигчин Эштон Катчэрийн бүртгэлийг нэгэн этгээд хакердсаны дараа Twitter сайт үйл ажиллагааны аюулгүй байдлаа сайжруулахаар ажиллаж эхэлсэн байна. Тиймээс Twitter компани аюулгүй ажиллагааны үүднээс HTTPS нэвтрэх горимыг хэрэглэгчдэд санал болгож эхэлжээ. Twitter-ийн хэрэглэгчид шинэчилсэн нэвтрэх горимоор дамжин өөрийн бүртгэлд нэвтэрснээр хувийн мэдээллээ хулгайд алдах болон хакердуулахаас бүрэн сэргийлэх боломжтой ажээ.

Шинэчилсэн нэвтрэх горимыг идэвхжүүлэх заавар: Тохиргооны хэсэг рүү орж, сумыг доош гүйлгэхэд үргэлж HTTPS-ийг ашиглана гэсэн сонголт байх ба түүнийг сонгож, хадгалах гэсэн товчийг дарна. Дараа нь хэрэглэгчийн хийсэн өөрчлөлтийг хадгалахын тулд тухайн хэрэглэгчээс бүртгэлийн нууц үгээ давтан оруулахыг шаардах ба нууц үгээ давтан оруулснаар HTTPS шинэчилсэн нэвтрэх горим идэвхжих юм.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж