Хятадын банк нөөцийн сангаа нэмэгдүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Хятадын банк нөөцийн сангаа нэмэгдүүлэх үү?

Хятад томоохон банкуудын нөөцийн
сангийн 20 хувийг  Төв банкиндаа цоожлох бодлого явуулж эхэлжээ. 
Мөнгөний бодлогоо чангатгах энэ арга нь эдийн засгийн өсөлтийг
тогтворжуулахын эхлэл ч байж магад гэж эдийн засагчид дүгнэж байна. 
Инфляцийн өсөлтийг  хянахын тулд бага багаар хазах буюу арилжааны
банкуудын үйл ажиллагааг хянах аргыг Хятад хэрэглэж буй.

"Төв банкны нөөцөд хэд хэдэн банкуудын илүүдэл ашгийг  нөөцийн санд
татсанаас болж зарим жижиг банкуудын нөхцөл байдал улам дордож байна.
Хэрэв төв банк нөөцийн хатуу бодлого явуулсан хэвээр байвал бусад
банкуудын орлогыг бууруулах болно” гэж Бээжингийн нэгэн банкны захирал
Liu Xusheng  ярьжээ. 

Хятадад бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь сүүлийн жилүүдийн
худалдааны илүүдлээс эдийн засагт орж ирсэн асар их  мөнгөтэй холбоотой.
Төв банкны нөөцийн санг ийнхүү бүрдүүлэх нь илүүдэл ашгийг төсөвлөх
замаар банкуудыг их хэмжээний зээл олгохоос сэргийлж, үнийн өсөлтийг
бууруулах  нэг арга юм. Хятадын Ардын банк нөөцийн сангийн хэмжээг
өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш зургаан дахин нэмэгдүүлсэн бол хүүг
нь ердөө хоёр дахин өсгөсөн ажээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд
инфляцийн өсөлт хамгийн дээд хэмжээнд буюу  5.1 хувь хүрээд
арваннэгдүгээр сараас хойш буурах хандлага гарч байгаа.

Нээлттэй зах зээлийн бодлого явуулахаас илүү нөөцийн сан бүрдүүлэх
бодлого барих нь Төв банкинд ашигтай юм. Нөөцийн санг  зузаалах нь
инфляцийг хөөргөж буй бэлэн мөнгөний хөрвөх чадварыг бууруулах гол арга
болоод байна.

Нөгөө талаар Төв банкны ийм бодлого нь арилжааны банкуудын ашиг орлогод
саад учруулж байгаа юм.  Төв банкны нөөцийн сан улам зузаарвал зээл
олгогчид ашиггүй болж, хөрөнгийн хэмжээ буурах магадлалтай.

Хятадын  жижиг банкууд хадгаламжийн  75 хүртэлх хувиар зээл олгох эрхтэй
аж. Хятадын Төв банк арилжааны банкны заавал байх нөөцийн хэмжээг 23
хувь гэж тогтоосон нь  өндөр хэмжээ гэж шинжээчид үзэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж