Д.Дэмбэрэл АТГ-ынхантай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Д.Дэмбэрэл АТГ-ынхантай уулзав

 Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ өнөөдрийн нөхцөл байдлын талаар УИХ-д танилцуулахаа мэдэгдсэн юм. Тэдний хүсэлтийн дагуу үдээс хойш УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АТГ-ын хэлтсийн дарга нарыг хүлээн авч уулзсан байна. Тэрбээр “АТГ-ын удирдлагууд анхан шатны шүүхээс ял сонссон хэдий ч тус газрын үйл ажиллагаа доголдох ёсгүй. Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй учир АТГ-ын удирдлагыг солих, түр дарга юмуу үүрэг гүйцэтгэгч томилох тухай ярихгүй” гэжээ. Тиймээс дарга нарын асуудал шийдэгдэх хүртэл АТГ-ын үйл ажиллагааг Тамгын хэлтсийн дарга Г.Бадарч зангидах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж