Уран гулгалтын ДАШТ ОХУ-д болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Уран гулгалтын ДАШТ ОХУ-д болж магадгүй

Японы нийслэл Токио хотноо энэ сарын 25-27-ны хооронд болсон байсан уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас цуцлагдсан билээ. Японы тэшүүрийн холбооноос ДАШТ-ийг аравдугаар сард зохион байгуулах хүсэлтээ Олон улсын тэшүүрийн холбоонд хүргүүлсэн боловч ням гаригт тэрхүү хүсэлтээ буцаасан учир ОХУ энэ жилийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Далайн эргийн Сочи хотдоо 2014 оны өвлийн олимпийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж буй ОХУ уран гулгалтын дэлхийн аваргыг дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ний хооронд нийслэл Москва хотноо хүлээн авах сонирхолтой байгаа аж. Энэ талаар ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин “Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энд зохион байгуулах саналаа хүргүүлсэн нь Японы анд нөхөд болоод олон улсын холбоонд бага ч болов нэмэр болно гэж бодож байна” гэжээ.

Олон улсын тэшүүрийн холбоо ойрын хугацаанд ДАШТ хаана болохыг шийдвэрлэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж