“Улаанбаатар марафон” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар марафон” тэмцээн болно

Монголын хөнгөн атлетикийн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Улаанбаатар марафон-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээний тов гарчээ. Тэмцээн зургадугаар сарын 4-нд эхлэх бөгөөд оролцогчид 1,5, 5, 21,2 км болон 42,195 км гэсэн замд өрсөлдөнө. Уралдааны 1,5, 5 км-ын зайд оролцогсдод насны хязгаар тогтоохгүй бол хагас болон бүтэн марафон зай буюу 21,2 км, 42,195 км зайд уралдагчдад 18-аас дээш настай байх шаардлага тавьж байгаа юм. “Улаанбаатар марафон”-ын бүтэн марафонд түрүүлсэн тамирчныг нэг сая төгрөгийн шагнал хүлээж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж