Шүүхийг нээлттэй, хүртээмжтэй болгох талаар ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Шүүхийг нээлттэй, хүртээмжтэй болгох талаар ярилцжээ

Улсын Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан 
төлөөлөгчид Олон улсын шүүхийн захиргааны холбооноос Индонези Улсын
Богор хотноо зохион байгуулсан “Бүх нийтэд шүүхийн үйлчилгээг нээлттэй,
хүртээмжтэй болгох нь” сэдэвт Ази, Номхон далайн орнуудын бага хуралд
оролцоод иржээ.  Энэхүү бүс нутгийн хэмжээний бага хуралд нийт 21 орны
200 гаруй зочин төлөөлөгч оролцсон байна. Дээрх хурлаар нийгмийн эмзэг
бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд болон эрх
зүйн мэдлэг, мэдээлэл, дэд бүтэц болон бусад олон шалтгаанаар эрх, ашиг
сонирхлоо шударга, бие даасан шүүхээр хамгаалуулах боломж нь
хязгаарлагдсан иргэдэд шүүхийг хэрхэн хүртээмжтэй, нээлттэй болгох
талаар ярилцжээ.

Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст эрх зүйн туслалцаа хэрхэн үзүүлэх,
алслагдмал нутаг дэвсгэрт нүүдлийн шүүх ажиллуулах,  шүүхээр насанд
хүрээгүй иргэдийн хэргийг хянан шийдвэрлэх явцад сэтгэл судлаач, сурган
хүмүүжүүлэгчдийг оролцуулах,  насанд хүрээгүйчүүдийн бие даасан шүүхийг
байгуулах зэрэг олон чухал асуудлуудыг энэ үеэр хөндсөн байна. Бүс
нутгийн улс орнуудын хувьд шүүхийн төсөв санхүүжилтийн асуудлыг хэрхэн
шийдвэрлэдэг болон  гүйцэтгэх засаглалаас хараат байх эсэх нь бие
даасан, шударга шүүхийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар мөн
яригдсан аж. Энэхүү бага хурлын нэг чухал ач холбогдол нь  бүсийн
орнуудын шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хэрэгжилтийн явцад тулгарч буй
асуудал, алдаа дутагдал, ололт амжилт, туршлагаас суралцах боломжийг
олгосон гэж зохион байгуулагчид дүгнэж байгаа аж. 


С.Бүжи
н

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж