Моше Кацев долоон жилийн ял авлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Моше Кацев долоон жилийн ял авлаа

Израилийн ерөнхийлөгч асан Моше Кацев хүчингийн хэргээр долоон жилээр хоригдож, торгууль төлөх болов. Түүнд даван заалдаад амжилт олно гэсэн боломж байхгүй гэж Израильд үзэж байна. Харин Засгийн газар нь ялыг үл зөвшөөрч, ерөнхийлөгч нь түүнийг өршөөвөл тэрээр шоронд суухгүй өнгөрч чадна.

Тель-Ававын тойргийн шүүх өнгөрсөн мягмар гаригт түүнийг шийтгэсэн ялыг уншсан  байна. Шоронд долоон жилээр хоригдохоос гадна хоёр жилийн тэнсэн ба 100 мянган шекелийн буюу 800 мянган орчим ам.доллараар түүнийг торгожээ.

Шүүхийн шийдвэрийг сонсоод тэр уйлсан бөгөөд “та нар худлаа шийдвэр гаргалаа хэмээн хашгирч байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж