Обамагаас Нобелийн энх тайвны шагналыг нь хураах санал тавигдаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Обамагаас Нобелийн энх тайвны шагналыг нь хураах санал тавигдаж эхлэв

Ливийн дайныг эхлүүлэх Обамагийн тушаал олон орнуудын лидерүүдийн зүгээс шүүмжлэлтэй тулгарч байна. Зарим улстөрчид тухайлбал, Оросын Төрийн думын орлогч дарга Владмимир Жириновский түүний Нобелийн энх тайвны шагналыг хураалгах санал дэвшүүлжээ. Өөрийн энэ саналын Нобелийн энх тайвны шагналын хороонд хүргүүлсэн гэдгээ тэр хэлсэн байна.

Мөн иймэрхүү саналыг Боловийн ерөнхийлөгч Эво Маралес дэмжжээ. Өмнө нь өөрийн шүүмжлэлийг Венесуэлэгийн ерөнхийлөгч Уго Чавес гаргасан байв. Оросын ерөнхий сайд Владимир Путин барууны эвслийн довтолгоог “хариуцлагагүй, загалмайтны аян дайн” гэж нэрлэсэн байв.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж