Эх, нярайн эрүүл мэнд сэдэвт уулзалт эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Эх, нярайн эрүүл мэнд сэдэвт уулзалт эхлэв

Эх, нярайн эрүүл мэнд сэдэвт 21 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын уулзалт өнөөдөр эхлэв. Уулзалт гурав хоног үргэлжлэх бөгөөд эх, нярайн эндэгдэл, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд эмч, эхчүүдийн  оролцоог сайжруулах, санал бодол солилцох зорилготой аж. Эрүүл мэндийн яамны эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд Монгол улс эх, нярайн эндэгдлийг бууруулж чадсан орны тоонд багтсан бөгөөд цаашид ч бууруулах боломжтой гэж  дүгнэсэн. Нийслэл хот болоод Увс аймагт хамгийн олон эх нярай эндсэн бол, Дорноговь аймагт сүүлийн таван жил эх нярайн эндэгдэл байна. Тиймээс бид эх, нярайн эндэгдлийг хэрхэн бууруулах эмэгтэйчүүдийн өвчлөлд юуг анхаарах талаар орон нутгийн эмч нар болон эрдэмтэн багш нартай зөвлөлдөж байна.  Энэ уулзалтаар  үр дүнтэй шийдвэрт хүрэх байх гэж найдаж байна” гэв. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж