УБ-Сөүлийн нислэг хойшилжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

УБ-Сөүлийн нислэг хойшилжээ

МИАТ ХК-ийн тогтмол нислэгийн хуваарийн дагуу өнөөдөр өглөө 08 цаг 40 минутад хөөрөх байсан УБ-Сөүл-УБ чиглэлийн ОМ 301 дугаартай нислэг хойшлоод байна. Энэ нь уг нислэгийг үйлдэх ёстой Боинг-737 онгоц өнгөрсөн долоо хоногт өдөр бүр Токио-Улаанбаатарын чиглэлд нэмэлт нислэг үйлдэж байсантай энэ нь холбоотой аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт нислэгийн улмаас техник үйлчилгээг нь хийж амжаагүй байснаас хуваарьт засварыг өнөөдөр хийж буй учраас нислэгийн цагийг хойшлуулжээ. Харин өнөө өглөө УБ-Бээжин-УБ чиглэлийн ОМ 223 дугаартай нислэг 08 цаг 25 минутад  хуваарийн дагуу хөөрчээ. Хойшлогдоод байгаа УБ-Сөүл-УБ чиглэлд нисэх уг онгоц оройн 23.00 цагт хөөрнө гэж МИАТ ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Сөүл хүрэх нислэг саатсан нь зарим хэвлэлд мэдээлсэнчлэн EASA part 145 гэрчилгээний хугацаа дууссантай холбоогүй болохыг тэрбээр тодотгож байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж