Циркчдийн уралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Циркчдийн уралдаан болно

Монголд циркийн урлаг үүсэж, хөгжсөний 70 жилийн ойд зориулсан залуу циркчдийн уралдаан болон “Монгол алиалагч 2010” наадам энэ сарын 30, 31, ирэх сарын 1-нд болох гэж буй. Өчигдөр эдгээр уралдаан, наадамд оролцогчдын техникийн зөвлөлгөөн болсон.

Зохион байгуулагчид нь 150 орчим жүжигчин оролцоно хэмээн урьдчилан мэдэгдэж байсан ч одоогийн байдлаар 200 гаруй жүжигчин бүртгүүлжээ. Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж буй “Circus Mongolia Khadgaa”, “Шинэ цирк”, “Angels”, “Кон арт” төв, “X Roses” студи болон Орхон, Дархан-Уул аймгийн циркийн студи зэрэг байгууллагын уран бүтээлчдийг нэгтгэх энэ уралдааны урьдчилсан шалгаруулалт энэ сарын 27-нд болох юм.

Төрөл тус бүрт таваас илүү оролцогч бүртгүүлсэн үзүүлбэрүүдийг урьдчилан шалгаруулах юм байна. Залуу циркчдийн уралдааны уран нугаралт, даавуутай үзүүлбэрт хамгийн олон жүжигчин бүртг үүлсэн юм билээ. Түүнчлэн эрэгтэй, эмэгтэй хос нугаралт, эрэгтэй хос нугаралт, 16- 17 хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг нугаралт зэрэг сонирхолтой тоглолтууд ч бий. “Урьдчилсан шалгаруулалтыг 1000 төгрөгийн тасалбараар үзэх боломжтой” хэмээн тус уралдааныг санаачлагч “Кон арт” төвийнхөн ярьсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж