Тэмцээнд 120 гаруй тамирчид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Тэмцээнд 120 гаруй тамирчид өрсөлдлөө

Төв аймгийн хүүхдийн спортын дөрөвдүгээр их наадмын хүрээнд Баянчандмань сумын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд 13 сум сургуулийн 120 гаруй тамирчид өрсөлдсөн юм. 14 хүртэлх насны ангилалд хөвгүүдээс Жаргалант сумын М.Чинзориг, охидоос Баянчандмань сумын Д.Ганзул, 15-17 насны ангилалд хөвгүүдээс Зуунмод сумын тавдугаар сургуулийн Г.Чингисболд, охидоос “Угтаал хад” клубын тамирчин П.Цэндмаа нар бусдыгаа тэргүүлж алтан медалийн эзэд боллоо.

Өсвөр үеийнхний багийн нийлбэр дүнгээр Л.Даваатүвшин дасгалжуулагчтай Баянчандмань сум тэргүүн байрыг, Ч.Ганболд дасгалжуулагчтай тавдугаар сургууль хоёрдугаар байрыг, Б.Пүрэвжамц дасгалжуулагчтай Угтаал хад клуб удаахь байрыг эзэлж алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Насанд хүрэгчдийн ангилалд 18-35 насны ангилалд эрэгтэйчүүдээс Угтаал хад клубын Х.Насанжаргал, эмэгтэйчүүдээс Баянчандманий Б.Баяржаргал, 50-аас дээш насны ангилалд эрэгтэйчүүдээс Зуунмод сумын Д.Батбаяр, 35-40 насны эмэгтэйчүүдээс Зуунмод сумын Б.Пүрэвсүрэн, 40-50 насны эрэгтэйчүүдээс Зуунмод сумын Ч.Ганболд нар бусдыгаа тэргүүлсэн байна. Насанд хүрэгчдийн багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Ч.Ганболд дасгалжуулагчтай Зуунмод сум, хоёрдугаар байрыг Б.Батжаргал дасгалжуулагчтай Баянчандмань сум, гуравдугаар байрыг М.Мөнхтуяа дасгалжуулагчтай Угтаал сумд эхний байруудыг эзэллээ. 

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж