Токиогийн хэрэглээний цэвэр ус “бохирджээ”

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Токиогийн хэрэглээний цэвэр ус “бохирджээ”

Токио хотын цэвэр усны хангамжийн шугамаар дамжин хэрэглэгчдэд очиж байгаа усыг бага насны хүүхдэд уулгаж болохгүй гэсэн анхааруулгыг Японы албаны эх сурвалжууд зарлаж эхэлжээ. Хэрэглээний цэвэр усны шугамаар очиж байгаа ус нь хүүхдийн биед таагүй нөлөөлөл үзүүлэхээр байгаа гэж мэдээлэлд дурдсан байна.

Токио хотын усанд байгаа цацраг идэвхит иодийн хэмжээ ийм дүгнэлтэд хүргэж байгаа гэнэ. Мөн зарим дүүргүүдэд цацраг идэвхит иодийн хэмжээ байх ёстой төвшнөөсөө хоёр дахин их болсныг албан мэдээлэлд мөн дурджээ.  Цацраг идэвхит иод-131 бодисын байж болох төвшин нь нэг литрт 100 бекрель байх ёстой байдаг бол Токиогийн зарим дүүргүүдэд литр тутамд 210 бекрель болж байгаа юм байна. Хэдийгээр энэ хэмжээ насанд хүрсэн хүнд огцом өөрчлөлт өгөхөөөр хортой биш ч хүүхдэд ийм орцтой усыг өгч болохгүй гэсэн анхаарулга гаргаад байгаа аж. НҮБ-ын цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр бол Фукушимагийн атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодис алдагдсаар байгаа юм байна. Үүний зэрэгцээ АНУ Японоос хүнсний зүйлс оруулахыг хориглосон анхны улс болж байгаагаа зарласан бөгөөд тус улсын Хүнс болон эм бэлдмэлийн захиргаанаас энэ шийдвэрийг гаргасан аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж