
Ардчилсан нам сонгуульд орохдоо хүүхдийн мөнгө амлаж гарч ирсэн аж. Хүүхэд бүрт сар бүр бараг 200 ам.доллартай тэнцэхүйц тэтгэлэг олгохоор. Гэвч сонгуульд ялсан нам амлалтаа хэрэгжүүлэхийн тулд сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгдөг үдийн хоолыг үгүй болгохоос авахуулаад татвараа их хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа аж. Гэтэл татварыг нэмэгдүүлснээр ажил олгогчдыг хүнд байдалд оруулж, ажлын байрыг цомхотгоход хүрэх үр дагавартай аж. Тиймээс эрх барьж буй Ардчилсан нам эдийн засгаа аврахын тулд сонгуульд амласан амлалтаасаа татгалзахад хүрээд байгаа гэнэ.
Б.ЗАЯА