Ж.Верди “Аида” дуурийн нээлт ирэх сард болно

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ж.Верди “Аида” дуурийн нээлт ирэх сард болно

Суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Аида” дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа тавихаар зэхэж байна. Ирэх сарын 30-нд нээлтээ хийх “Аида” дуурийг ОХУ-ын удирдаач А.П.Чепурной удирдах юм. Дэлхийн хамгийн шилдэг гэгдэх энэхүү дуурь нь дөрвөн бүлэг долоон үзэгдэлтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-нд УДБЭТ-ынхан “Аида” дуурийг концертын хэлбэрээр тайзнаа тоглож байсан юм. “Аида” дуурийг анх 1871 оны арванхоёрдугаар 24-нд Дж.Боттезинигийн удирдлагаар Каирт, мөн 1872 оны хоёрдугаар сарын 24-нд Ф.Фаччогийн удирдлагаар Миланы Ла Скала театрт тогложээ. Харин дараа нь 1875 оны арваннэгдүгээр сарын 19-нд Петрбургийн Марийнскийн театрт тоглосон байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж