Олимпийн домог Николай Андрианов таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Олимпийн домог Николай Андрианов таалал төгслөө

Олимпийн түүхэнд хамгийн олон цол чимэгтэй эрэгтэй тамирчдын жагсаалтын хоёрдугаарт бичигддэг ОХУ-ын шилдэг тамирчин Николай Андрианов 58 насандаа таалал төгслөө. Гимнастикч Андрианов ЗХУ-ыг төлөөлөн дөрвөн олимпийн наадамд оролцож, долоон алтан медаль хүртсэн юм. Ингэхдээ тэрээр 1976 оны Монреалын олимпиос дөрвөн алтан медаль зүүж байлаа. Олимпийн наадмаас нийт 15 хүртсэн түүний рекорд амжилтыг 2008 оны Бээжингийн олимпийн үеэр АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс 16 медаль хүртсэнээр эвдсэн билээ.

Олон улсын гимнастикийн холбооноос олимпийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Андрианов мэдрэлийн системийн өвчний улмаас төрөлх Владимир хотод таалал төгссөн тухай мэдэгджээ. Спортын түүхэн замналаа өндөрлүүлж, их спортоо орхисны дараа Андрианов Японд дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн гол өрсөлдөгч бас найз байсан Мицүо Цүкахарагийн хүү Наояа Цүкахараг дасгалжуулж байлаа. Түүний удирдлага дор Цүкахара тэргүүтэй Японы гимнастикчид 2004 оны Афины олимпиос багаараа алтан медаль хүртэж байсан юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж