Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгч

France Football сэтгүүлээс өнгөрсөн жилийн хамгийн их орлоготой тоглогч болоод менежерийг нэрлэлээ. Энэ удаагийн жагсаалтыг “Барса”-гийн довтлогч Лионель Месси болон “Реал Мадрид”-ын дасгалжуулагч Жозе Моуриньо нар тэргүүлжээ. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хоёронтоо хүртэж байсан Мессигийн цалин болоод гэрээний орлого 31 сая евро болсон нь “Реал Мадрид”-ын од Криштиан Рональдугийнхаас 3,5 сая еврогоор илүү ажээ. Харин жагсаалтын гуравт “Манчестер Юнайтед”-ын Уейн Рүүни 20,7 сая еврогийн орлогоор бичигдсэн бол Америкийн MLS-т хүчин зүтгэж буй “ЛА Галакси”-гийн Дэвид Бэкхэм 19 сая еврогийн орлогоор тавдугаарт, харин “Нью-Йорк Рэд Буллз”-ын Тьерри Анри 13,6 сая еврогийн орлогоор жагсаалтын 11 дүгээрт эрэмбэлэгджээ. Хамгийн өндөр орлоготой 20 хөлбөмбөгчийг нэрлэхэд Английн Премьер лигээс хамгийн олон буюу долоон тоглогч багтжээ.

Харин менежерүүдийн ангилалд Моуриньо 13,5 сая еврогийн орлогоор тэргүүлсэн байна. Харин “Онцгой нэгэн”-ий дараа “Барса”-гийн Пеп Гуардиола, Рафаэль Бенитез, Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло нар жагсчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж