Маш либераль түрэмгийлэл

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Маш либераль түрэмгийлэл

("The New York Times", АНУ, Росс Даузет (Ross Douthat))
© REUTERS/ Goran Tomasevic

АНУ Ливид хийж байгаа дайралтад оролцсоныг шүүмжлэн A Very Liberal Intervention мэдээллийн агентлаг доорхи мэдээллийг тавьсан байна.

Ливи ба түүний лидер Маумар Каддафийн эсрэг цэргийн сөргөлдөөнд ортлоо бүтэн сарын турш яст мэлхийн адил хөдөлж байснаараа Обамагийн засаг захиргаа дайнд либералиар хандах клиник жишгийг харуулжээ.

Хэрэг явдал Ливийн босогчдод сөргөөр эргэсэн долоо хоногийн өмнөхөн ерөнхийлөгч Обама Ливийн иргэний дайнд Америкийг оролцуулахгүйгээр хатуу зогссон мэт байв. Гэтэл энэ бүхий л хугацаанд ерөнхийлөгч Америкийн түрэмгийлэлд бэлэн байжээ. Тэрээр бид үүнийг хийхдээ ковбой маягаар  биш аль болох олны оролцоотойгоор хамтран явуулна гэдэгт л  итгэлтэй байхыг хүссэн аж.

Үүнд нь түүний засаг захиргаа итгэжээ. Ямар ч байсан манай дайн эхний шатандаа олон улсын чөлөөлөх довтолгооны үлгэр жишээ болон харагдаж байна. Түүнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл адислав. Арабын орнуудын лиг дэмжлээ. Дайныг Роберт Гейтсийн пентагоны цэргийнхэн биш Хиллари Клинтоны Төрийн департаментыг дипломатууд зүтгүүллээ. Америкийн үндсний аюулгүй байдалтай холбоотой гэхээс хүмүүнлэгийн тал нь үзэгдээд байсан юм. Түрэмгийллийг Америкийн тэнгисийн явган цэргийнхэн биш, Францын сөнөөгч онгоцнууд эхлүүлэв. 

Энэ түрэмгийлэл нь Билл Клинтоны 1990-ээд оны үеийн зохиолоор бичигдсэн ч юм шиг. Нэг үгээр бол энэ дайн Бушийн захиргааны нэг талыг барьсан арга барилаас эрс өөр. Энд “хүслийн эвсэл”, “хөгшин Европ” гэх мэтийн дурсалт, “эсвэл бидэнтэй, эсвэл террористуудтай” гэсэн уриа лозунг алга. Харин ч эсрэгээр Бушийн захиргааны үл тоомсорлох эсвэл хүчээр шахалт үзүүлэхээс өөрөөр гадаад орнууд ба олон улсын институтуудад хүндэтгэлтэй хандсанаа Обамагийн Цагаан ордон харуулж чадлаа.

Дайнд ийм маягаар хандах арга барил зэрэгт нь харагдахаар давуу талтай. Тэр нь цэргийн ачааллыг тэнцүү хавьтайгаар барьж, манай альянсуудыг сулруулах биш бэхжүүлэн дэлхийн америкийн эсрэг санаа бодлын хурцатмал үзэгдлийг бууруулж бана. Үүний зэрэгцээ хол зогсчихоод Америкийг шүүмжлээд байхын оронд даяарчлалын журмыг сахиулах хариуцлагыг Европын орнуудад тэгш хувааж өглөө.

Гэхдээ дайнд хандах энэ хандлагад томоохон асуудлууд байгаа. Учир нь либераль дайнууд нь олон улсын хамтын нийгэмлэгээс байнгын эв нэгдлийг шааардах бөгөөд ердийнхөө эргэн харж цэгнэсэн байдалтай удаан хэмнэлтэй. Энд үндэсний аюулгүй байдалтай холбогдоод байх зүйлгүй учир ийм дайнууд нь үүнээс юу үүсэхийг харья гэсэн зорилготой мэт хийгддэг. Ялалт байгуулахад ихээхэн хүчин зүтгэл гарган дайчлах хэрэгтэй бол энд тийм шаардлага бараг байхгүй.

Ийм асуудлууд либераль түрэмгийллийн өмнөх давалгаан явагдаж байсан ерээд онд байнга АНУ-ыг мөрдөн дагасаар ирсэн билээ. Сомалид бид хохирол үзэн туслахын тулд зарлага хэрэгтэй болоод эхлэх үеэр олон нийт дургүйцлээ гаргаж байлаа. НАТО 1993 онд нисэх хүчний нислэгтт нь хориг тавив. Гэхдээ энхийг сахиулах ажиллагаа ба дипломат хүчин чармайлт гаргах гэж оролдсоор байтал хоёр жилийн турш дайн үргэлжилсээр л байлаа.

Косово дахь бидний түрэмгийлэл улам  ч бүрхэг, сануулга болсон жишиг болов. НАТО-гийн бөмбөгдөлт Слободан Милошевичийг унаган Косовогийн тусгаар тогтнолыг авчирлаа. Милошевич ба түүний дайсан Косовог чөлөөлөх армийн тэмцэлд бид боозоогоо ихэсгэснээр богино хугацаанд цус урсгалтыг нэмэгдүүлэн үндэстний цэвэрлэгээнд хүргээд авсан. Үүгээрээ тэр нь намжаах ёстой байсан хүмүүнлэгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн билээ. 

Тийм л хүндрэлүүд Ливийн дайны эхнээс нь бидний замыг төөрөгдүүлэх болж байна. Бидний эвслийн зорилго тодорхойгүй. Ерөнхийлөгч Обама Кадафийг зайлуулахын төлөө байдаг. Гэтэл жанжин штабын дарга нарын хорооны тэргүүн адмирал Майк Муллен дарангуйлагч үлдэж болохоор ойлголтыг ням гаригт өгөв. Бид хүч, хөрөнгө хязгаарлагдмал. Бидний гүйцэтгэж байгаа НҮБ-ын Аз-ийн тогтоолд хуурай газрын ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Ерөнхийлөгч Обама ч энэ талаар дуугарч л ирсэн. Манай зарим хуурам түншүүдэд тэмцэлд оролцох зүрх зориг алга. Дөнгөж 24 цаг өнгөрч байтал Арабын орнуудын лигийн өнөөгийн удирдагч Амр Муса мэдэгдэл хийн бид нислэггүй бүс байгуулахын төлөө байснаас бөмбөгдөлт хий гээгүй хэмээн мэдэгдэж байна.

Олон үндэстний эвсэл багуулагдах гэсээр байдал Каддафи өөрийн байр суурийг орон нутагт бэхжүүлээд амжсан учир гал зогсоонгуут л түүний хяналт ихэнх нутагт үйлчлэх юм.Тиймээс л адмирал Муллен бидний чармайлт мухардалд хүрч, Ливийн дарангуйлагч байлдан эзэлсэн нутагтаа үлдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн бололтой.

Либераль дайны эцсийн зорилго нь түүнийг аль болох энэрэнгүй явуулж, бага эрсдэлтэй байх ёстой. Гэтэл дайн ба ёс суртахууны үйлс хоёр нийлдэггүй бөгөөд “бага эрсдэлтэй” сөргөлдөөн нь харин ч аюултай байдаг. Цэргийн ээлжит түрэмгийлэлд  АНУ-ыг түлхснээрээ Барак Обама ихээхэн эрсдлийг хийж манай Ливийн адал явдал тэр журманд нь хамрагдахгүй хэмээн найдаж буй гэжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж