Алвес “Барса”-д үнэнч

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Алвес “Барса”-д үнэнч

Испанийн алдарт “Барселона” баг баруун жигүүрийн хамгаалагч Дани Алвестай шинэ гэрээ байгуулж чаджээ. Тус гэрээний дагуу Алвес 2015 он хүртэл тус багт хүчин зүтгэнэ. Хоёр тал нэгдүгээр сараас хойш хэлэлцээрийн ширээнд суусан ч 27 настай Бразил тоглогч ямар нэг зөвшилцөлд хүрэхгүй байсан юм. Харин багийн зүгээс тавьсан сүүлийн санал түүнд таалагдсан бололтой, ямартай ч гэрээ баталгаажжээ.
Дэлхийн шилдэг хамгаалагчдын нэг Алвесийн багтайгаа байгуулсан өмнөх гэрээ 2012 онд дуусах байсан ч Кэмп Ноу цэнгэлдэхийн эзэд гэрээний хугацаа дуусахыг нь хүлээж тэвчилгүй шууд шинэ гэрээ хийхийг хүссэн. Учир нь “Дэлдэн чихт” хамгаалагч Пеп Гуардиолагийн багийн гол тоглогчдын нэг. Мөн гэрээ дууссан үед багтайгаа шинэ гэрээ хийхийг хүсэхгүй байх магадлалтай байсан вм.

Багийн албан ёсны мэдэгдлээр шинэ гэрээ нь 2015 оны зургадугаар сарын 30 хүртэл хүчинтэй байх аж. “Барса”  түлхүүр тоглогчоо авч үлдсэн нь Алвесийг сонирхож байсан “Челси”, “Манчестер Сити” багуудын санаархлыг тасаллаа.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж