Ч.Сангарагчаад үүсгэсэн нэг зүйлчлэл өршөөлд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаад үүсгэсэн нэг зүйлчлэл өршөөлд хамрагджээ

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс өчигдөр АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111.2-р заалтыг үндэслэн дөрвөн сар хүртэлх хугацаагаар цагдан хорих, 87.1 буюу төрийн нууц задруулсан хэрэгт буруутган нэг жилийн хугацаагаар хорих, 133.1 буюу Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн хэрэгт буруутган, нэг жил хорих ялыг тус тус оноосон билээ. Шүүхээс  түүнд үүсгэсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 гэсэн зүйлчлэлтэй хэрэгт нэг жилийн хорих ял оноосон  нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бусад гурван зүйл ангиар яллаж, түүнийг нийт 2,4 жилийн хугацаанд ял эдлүүлэх шийдвэр гаргасан нь энэ юм байна.

Харин түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 273.2 буюу төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулсан  гэх хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн  хэрэгсэхгүй болгосон байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр шүүхийн шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн “Ганцхудаг”-т хоригдож байгаа  Ч.Сангарагчаагийн төрийн алба хаах эрхийг нэг жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэрийг Шүүхээс гаргажээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж