Манай улсын хэмжээнд ДОХ-ын вирусээр өвчлөгсдийн 90 дэх тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Эрүүл мэндийн яамнаас ДОХ-ын халдвар тээгчдийн тоо 85 болсон тухай мэдээлж байсан бол он гарсаар таван тохиолдол нэмж бүртгээд байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн . ХДХВ/ДОХ/БЗДХ судлалын албаны дарга Ч.Байгалмаагаас тодруулахад “Халдвар тээгчид бэлгийн хэвийн амьдралтай 22-45 насныхан бөгөөд өвчнөө мэдэлгүй явсаар цаг хугацаа алдсан байна. Өөр төрлийн өвчин эмчлүүлэх явцад ДОХ-ын вирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон” гэв.
Д.Долгор