Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 23

Энэтхэгийн мусульманчуудын тусгаар тогтносон улс байгуулах тогтоол анх 1940 онд гарч ирсний өдрийг Пакистанд тэмдэглэж байна. Бүх Энэтхэгийн мусульманы лигийн чуулган Британийн Засгийн газарт хандсан уриалгаа 1940 оны гуравдугаар сарын 23-ний өдрийн Лахор хотод болсон цуглаан дээр тогтоол болгон тунхаглажээ. Үнээс хойш 10 жил ч өнгөрөөгүй байхад лалын энэтхэгчүүдийн тусгаар улс Пакистан байгуулагдсан байлаа.
 
Энэ өдөр төржээ

Акира Куросава, Японы  кино найруулагч, зохиолч, продюссер (1910.03.23-1998.09.06)

 Акира Куросава, 1910 оны гуравдугаар сарын 23-нд найман хүүхэдтэй айлын хамгийн бага нь болон төржээ. Курасова хүүхэд ахуйгаасаа зураг зурдаг байсан ба муу ч үгүй зурдаг байсан  гэнэ. Уран сайхны боловсрол авсны дараа тэрээр 1936 оноос кино урланд зураачаар ажиллах болсон байна. 

1940-өөд оны эхээр кино найруулагчийн  мэргэжлийг туршиж эхэлжээ. Тэр үеийн түүний бүх кино нь баримтат бөгөөд богино хэмжээнийх байлаа. Дайны дараагийн түүний анхны “Өөрийн залуу насанда харамсахгүй” нэртэй кино нь Засгийн газрын эсрэг байсан бөгөөд түүнд өөрийн үзэл бодлынхоо төлөө шоронд суусан тэрслүү үзэлтний гэр бүлийн түүхийг өгүүлсэн байлаа.

“Рашемон” нэртэй 1950 оны кино нь түүнийг алдаршуулсан юм. Японы алдар зохиолч  Акутагава Рюноскэгийн зохиолоор бүтээсэн энэ кино нь 1951 онд “Алтан арслан” Гран-при, Оскар зэрэг киноны хамгийн хүндтэй шагналуудыг түүнд авчирсан байна. Их мастерийн бас нэг сонгодог бүтээл нь “Долоо самурай”  кино болов. Найруулагч өөрийн киноны зохиулуудыг өөрөө бичдэг байлаа. 1970-аад онд Курасова уран бүтээлийн хямралд ороод амьдралаа орхихыг хүссэн байлаа. Курасовад Зөвлөлт тус болж “Дерсу Узала” киног бүтээхсанал тавьсан ба түүнийн анхны ба сүүлийн гадаад оронд бүтээсэн энэ кино Оскарын шагнал авч байлаа. Найруулагё 1990-ээд оны дунд үе хүртэл кино бүтээж байв. Курасова 1998 оны есдүгээр сарын 6-нд таалал төгсчээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Стендаль , Францын зохиолч (1783.01.23-1842.03.23)

Стендаль (жинхэнэ нэр нь Анри Мари Бейль) 1783 оны нэгдүгээр сарын 23-нд Гренобель (Франц) хотноо өмгөөлөгч Шерюбен Бейлийн гэр бүлд төржээ. Ирээдүйн их зохиолчийн эх нь долоотойд нь өнгөрсөн учир түүний хүмүүжлийг авга эгч Серафи ба эцэг нь авцгажээ. Гэвч тэдний харилцаа бяцхан Анрид огт таарч тохирсонгүй. Хүүд түүний өвөө Анри Ганьон л  анхааралтай хандаж байжээ.  
Анри 13 настайгаасаа Греноблийн төв сургуульд суралцаж тоонд сайн хүү байсан ба түүний ирээдүйг тоо гэж багш нар нь хэлж байлаа. Тооны ухаанд үргэлжлэн сурахаар тэр Парисийн Политехникийн дээд сургуульд 1799 онд иржээ. Тэрээр Наполеон засгийн эрхэнд гарсан төрийн эргэлтийн дараагийн өдөр Парист ирсэн учир сурлагаа мартаад улс төрийн адал явдал хөөсөн байлаа. Жилийн дараа сублейтенант цол аваад Италид  илгээгдэв. Тэр цагаас хойш Стандель Италийг хоёр дахь эх орноо гэж үргэлж тооцож  ирсэн гэдэг.

Яг тэнд л түүний нэг томоохон романы үйл явдал өрнөдөг билээ. “Расин ба Шекспир” ном нь  түүний уран зохиолын анхны реалист бүтээл болсон юм. Сэтгэл зүйн реализмын томоохон мастер гэж хожим хэлэгдэх болсон зохиолчийн тэр авьяс нь хайрын туульст нь тод гарч байлаа. “Улааныхан ба харынхан”, “Пармын хүн” зэрэг романууд нь түүний шилдэг бүтээлүүд ба монгол хэлнээ өнгөрсөн зууны жараад орнуудад хэвлэгдэн гарсан байлаа. Стандель 1842 онд удтал хүндээр өвчилж байгаад Парис хотноо мөнх бусыг үзүүлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж