Засгийн газрын хэд хэдэн байрыг шатаажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хэд хэдэн байрыг шатаажээ

Сирийн жагсагчид Дера хотноо ням гаригт жагсахдаа тус орны эрх баригч “Баас” намын байрыг шатаасан байна. Мөн тэд Шүүхийн байр, утасгүй холбооны хоёр салбарыг галдлаа.   Syriatel гэх нэг салбар нь ерөнхийлөгч Башар Асадын үеэл ахынх байсан гэнэ.

“Авлигын бэлгэдлүүдийг шатаалаа. Харин банкуудад гар хүрээгүй” хэмээн нэгэн жагсагч хэлэв. Жагсагчид 1963 оноос хойш тус оронд хүчин төгөлдөр үйлчилж байгаа онц байдлыг цуцлахыг шаардлаа. “ Онц байдлын хууль хэрэггүй. Бид эрх чөлөөтэй хүмүүс” гэж тэд уухайлж байжээ. Тэдний эсрэг цагдаагийнхан нулимас асгаруулах хий хэрэглэв.

Баасан гаригийн мөргөлийн дараах жагсаалын үеэр гурван  хүн алагдсаны дараа Сирийн эсэргүүцэл ширүүсэх хандлагатай боллоо.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж