Фукушимагаас хүнс тээвэрлэхийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Фукушимагаас хүнс тээвэрлэхийг зогсоолоо

Японы Засгийн газар цөмийн станц дэлбэрсэн Фукушимагийн бүсээс хүнсний ногоо тээвэрлэхийг зогсоосон байна.  Тус бүсийн тариалан цөмийн станцын дэлбэрэлтэд хамгийн ихээр өртсөн бөгөөд 11 төрлийн хүнсний ногоо тэр дундаа цэцэгт байцаа, броколи зэргээс цацраг идэвхит бодис илэрсэн байна. Тус бүсээс бууцай, сүү, хүнсний ногоо, ус тээвэрлэхийг аль хэдийн зогсоогоод эхэлжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японоос импортоор оруулж буй хүнсний бүтээгдэхүүнээс айх хэрэггүй гэж мэдэгдсэн байна.  Энэ сарын 11-нд болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн гамшиг болон Фукушимагийн цөмийн станцын дэлбэрэлтийн дараа тус бүсээс хүнсний бүтээгдэхүүн гаргахыг  хориглосон аж.

АНУ-ын хүнс, эмийн яам Японы Фукушима, Ибараки, Точиги, Гунма бүсийн  импортын сүү сүүн бүтээгдэхүүн, хүнсний ногоог хилээр оруулахыг хориглосон байна.   Харин Японы Засгийн газрын танхимын нарийн бичгийн дарга Юки Эдано Японы импортын хүнсний бүтээгдэхүүнд улс орнууд “логикоор хандах” хэрэгтэй гэж хэвлэлийн хуралд дээр мэдэгдсэн байна. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж