“Гринпис” эсэргүүцлийн ажиллагаа явуулав

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Гринпис” эсэргүүцлийн ажиллагаа явуулав

“Гринпис” байгууллагын идэвхтнүүд энэ даваа гаригт Засгийн газрын шийдвэрээр хаагдах ёстой Германы найман АЦС-ын ойролцоо эсэргүүцлийн ажиллагааг явуулжээ.

Үүр цайхаас өмнө эсэргүүцэгсэд найман станцын хана туурган дээр “Худлаа ярилт үргэлжилж байна” гэсэн хуудсыг лазерын туяагаар гаргажээ. Станцуудыг гурван сараар хаагаад байгаа ч эрх баригч нарын баталсан хуулиар АЦС-уудын ашиглалтын хугацааг сунгалаа гэж тэд эсэргүүцэл хийжээ. “ Германы атомын станцууд хамгийн аюлгүй гэдэг нь худал. Сэргээгдэх экологийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлд шилжих хугацаанд  атомын эрчим хүч хэрэгтэй гэж Канцлерийн хэлж байгаа нь бас худал” хэмээн тус багууллагын идэвхтэн Тобиас Ридль (Tobias Riedl) ярьж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж