“Жаахан шарга” мюзикл драм үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Жаахан шарга” мюзикл драм үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ

Сүхбаатар аймгийн соёл урлагийн өдрүүдтэй давхцан тус аймгийн “Жаахан шарга” театрын уран бүтээлчид өөрсдийн авьяас чадвар, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэх зорилгоор Гэгээн Муза драмын урлагийн наадамд хүч үзэж байгаа билээ. Энэ сарын 21-нд Улсын драмын театрт Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид монгол ардын дуугаар сэдэвлэсэн “Жаахан шарга” мюзикл драмыг Улаанбаатар хотын үзэгчдэд толилууллаа.
Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа энэхүү мюзикл драм маань Гэгээн Муза наадамд 6 номинацаар нэр дэвшээд байгаа гэнэ.
“Жаахан шарга”  театрын мюзикл драм энэ сарын 21-нд тоглох хуваарьтай байсан бөгөөд энэ сарын 22-нд Завхан аймгийн театр өөрсдийн уран бүтээлээ толилуулсан байна. Энэхүү наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд Улсын Драмын Эрдмийн театрт болох юм.
“Жаахан шарга” театрын найруулагч энэхүү драмд ихээхэн найдвар тавьж байгаагаа дуулгаж байсан бөгөөд уг наадамдаа оролцсоныхоо дараа Багануур дүүрэг , Хэнтий аймгийн үзэгчдэд хүргэх юм байна.

С.Одгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж