НАТО хүмүүнлэгийн ажиллагаа явуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

НАТО хүмүүнлэгийн ажиллагаа явуулна

Европын  холбооны зөвлөл Гадаад хэргийн сайд нарын төвшинд Муаммар Каддафийн эсрэг хоригийн гурав дахь хэсгийн талаар тохиролцов. Энэ үеэр олон улсын  нисэх хүчин Ливийн нутаг дахь цэргийн байнуудад цохилт өгсөөр байна. Ливийн албан ёсны мэдээнд цохилтод энгийн иргэд үрэгдээд буйг хэлж байна.

АНУ, Франц, Их Британи оролцож буй энэ ажиллагаанд НАТО хэд хоногооос нэгдэхэд бэлэн болно. “Ажиллагааны эхний үе амжилттай боллоо. Хэрэв бид юу ч хийгээгүй суугаад байсан бол Бенгази хот цусанд урсах байлаа. Бид энгийн хүмүүсийг аварлаа” хэмээн сайд нарын уулзалтын дараа Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе хэлжээ.  Сайд нарын уулзалтаар НАТО-гийн цэргийн ашиглан хүмүүнлэгийн ажиллагааг явуулах талаар хэлэлцжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж