Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Каддафи хаачсан бэ?

Олон улсын нисэх хүчин хурандаа Маумар Каддафийн Засгийн газрын цогцолборт цохилт өгсний дараагаас хурандаа хаана нуугдаж байгаа нь тодорхойгүй байна. CNN телевизийн мэдээлснээр тэр байрнаас Ливийн армийн удирдлагыг явуулж байсан байж магадгүй гэж үзэн, холбоотны нисэх хүчин цохилт хийсэн байна.

Гэхдээ эвслийн хүчний төлөөлөгч, дэд адмирал Билл Гортни  хэвлэлийн бага хурал дээр “Бид Каддафийн хойноос хөөцөлдөөгүй” гэдгийг онцолжээ. Каддафийн ордноос утаа гарч эхэлсэн талаар асуухад “Бид түүний өргөөг онилоогүй” гэсэн хариулт хэлсэн байна.  Америкийн телевизийн мэдээснээр Засгийн газрын дөрвөн давхар байр цохилтод өртсөнөөр багагүй хохирол амссан бололтой.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж