Мягмар гаригт согтууруулах ундааг худалдаалахгүй байх үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Мягмар гаригт согтууруулах ундааг худалдаалахгүй байх үүрэг өглөө

Говь-Алтай аймгийн “Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих” комиссоос дэлгүүрүүдийн гадна дотно тохижилтийг сайжруулах талаар албан даалгавар өглөө. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдэд  гэрэлтүүлэгтэй болгох, камер кассын машин суурилуулах  баар зоогийн газар үйлчилгээний газруудад ариун цэврийн өрөөг тохижуулах, хэрэглээний халуун устай болгох зэрэг  хугацаатай үүрэг даалгавруудыг өгснөөс гадна тусгай зөвшөөрөлийг  хүчингүй болгох үндэслэлийг батлаж, аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан журмаар мягмар гаригт архи согтууруулах ундаагаар худалдахгүй байх талаар онцгой анхааруулжээ.

Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж