Каддафийн хүү нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

Каддафийн хүү нас баржээ

Маумар Кадафийн хөвгүүдийн нэг Хамис Триполи хотын нэгэн эмнэлэгт нас барсан тухай Германы Bild  сонинд өгүүлжээ.

Одоо мэдэгдэж байгаагаар хэд хоногийн өмнө Ливийн нисэх хүчний нэгэн нисгэгч Каддафийн хүү гэр бүлийнхнийхээ хамт байсан нууц байрыг өөрийн онгоцоор мөргөсөн байна. Баб-эль-Азизия цэргийн баазад энэ хэрэг гарсан бөгөөд тэр үед хүнд шархадсан Хамис эмнэлэгт нас баржээ. Нисгэгч зүүн хэсгийн босогчдыг бөмбөгдөх тушаал авсан байснаа Хамис Каддафийн гэр бүлийнхний  байсан нууц байр руу довтолж, амиа золиосолсон ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж