“Бирмингэм”-ийн ханш өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.23-нд нийтлэгдсэн

“Бирмингэм”-ийн ханш өсчээ

Премьер лигийн “Бирмингэм Сити” багийн хөрөнгө 10 сая фунт стерлингээр өссөн талаар тус багийг эзэмшигч байгууллагаас мэдэгдсэн байна. Тэд өөрсдийн хувьцааг зарж, ийнхүү ашигтай ажиллажээ. Хонгконгийн хөрөнгийн биржийн мэдээллээр “Бирмингэм Интэрнэйшнл Холдинг” компани өөрийн мэдлийн хувьцааныхаа 12.37 хувийг зургаан өөр байгууллагад худалдсан гэнэ. Бирмингэм хотын “Цэнхрүүд” багийн 450 мянган хувьцаа нь Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 87 сая хонгконг доллараар буюу 11 сая ам.доллараар өсчээ. Багийн эзэн Ази бизнесмэн Карсон Июнгийн эзэмшилд байдаг хувьцаа 18.5-аас 16.3 хувь болон буурсан гэнэ. Тус багийн хувьцааны үнэ өссөн гол шалтгаан нь тус баг хөгжөөн дэмжигчдийнхээ 48 жил хүлээсэн цомыг өнгөрсөн сард авчирсан явдал юм. Тэдний дараагийн зорилго бол Премьер лигт амжилт гаргах билээ.

Энэ сарын эхэнд “Бирмингэм”-ийн нийт хувьцааны үнэ 45 ам.доллар байсан юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж