
Энэ оны эхний сард Хятадын гадаад худалдааны экспорт, импортын нийт хэмжээ нь 295 тэрбум ам.доллар хүрчээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүний зэрэгцээ,АСЕАН нь Хятадын гадаад худалдааны гурав дахь том түнш болж, хоёр талын худалдааны ерөнхий хэмжээ нь 28 тэрбум 900 сая ам. долларт хүрч, 34 хувиар нэмэгджээ.
Энэ оны нэгдүгээр сард, Хятад улс болон Европын холбооны хоёр талын худалдааны ерөнхий хэмжээ нь 46 тэрбум ам. долларт хүрч, 30 хувиар нэмэгдэж, Хятад, Америк хоорондын худалдааны ерөнхий хэмжээ нь 36 тэрбум 900 сая ам. доллар байж, 39 хувиар нэмэгдсэн байна гэж Хятадын мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Б.Сүрэн